Хонконг хотноо жүдо бөхийн 27 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нар учраа тааран барилдаж, МУГТ М.Уранцэцэг яллаа. Тэрбээр ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медалиа хүртэж байгаа бол Монгол улсын 18 дахь алтан медалийг эх орондоо авчрахаар болов.
Хоёр жүдоч ес дэх удаагаа таарч барилдлаа. МУГТ М.Уранцэцэг тав, Г.Отгонцэцэг 3 удаа ялж байсан удаатай. Энэ удаад М.Уранцэцэг яллаа. Хоёр жүдоч хамгийн сүүлд МУГТ Д.Цэрэнхандын зодог тайлах ёслолын халз барилдаанд учраа таарч М.Уранцэцэг ялж байсан.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |