Жүдо бөхийн 2017 оны Азийн Аварга шалгаруулах тэмцээн Хонконг хотноо эхэллээ. Уг тэмцээнд Монгол улсаас 17 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг зооны аваргын төлөө БНСУ-ын Жон Бокеонтой барилдаж нэмэлт цагт ялалт байгуулав. Мөн энэ жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй тус улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг Японы Фүна Тонакитай барилдаж өрсөлдөгчөө цэвэр яллаа.
Ингэнсээр Ази тивийн аваргын алтан медалийн төлөө МУГТ Мөнхбатын Уранцэцэг, Галбадрахын Отгонцэцэг (Казакстан) нар барилдахаар болов.
Мөн эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр БНХАУ-ын бөхыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд ОУХМ Ч.Аззаяа өрсөлдөгчөө цэвэр ялан финалдлаа.
Харин эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд зодоглосон Ж.Амарболд, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам нар тэмцээнээ өндөрлүүлж, үзэгчийн суудалд шилжлээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-д медалийн эзэд тодорно.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |