Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Их тулааны өмнөх нам жим байдал
2017-05-26

 

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөө тоглох хоёр баг тодорлоо. 2015 оны аварга Голден Стэйт Уорриорс болон өнгөрсөн жилийн аварга Кливлэнд Кавалерс нар хайнаа хагалах тулаанд орохоор болов. Голден Стэйт Уорриорсын хувьд учраа багуудаа бүгдийг нь шүүрдэж 12:0 гэсэн амжилттайгаар аваргын цувралд орж байгаа бол Кливлэнд Кавалерс 12:1 гэсэн амжилттайгаар аваргын төлөө тоглох эрхээ халаасалсан юм. Харин шигшээ цуврал хүртэл бид 7 хоног амрахаар болж байна. Яг л их тулааны өмнө нам жим байдаг шиг.

 

Хоёр багийн хоёр жилийн өмнөх тулаанд Голден Стэйт Уорриорс 4:2 гэсэн үр дүнгээр цувралд ялж Лэрри О’Брайны цомыг өргөж байлаа. Тухайн цувралд Кливлэндийн их гурвалаас хоёр нь оролцоогүй билээ. Тодруулбал Кэвин Лаув, Кайри Өрвинг нар гэмтлийн улмаас аваргын цувралыг үзэгчдийн суудлаас үзэж байсан түүхтэй. Харин түрүү жил долоон тоглолт гарсан цувралд Кливлэнд хоорондын харьцаагаа тэнцүүлж байлаа.

 

Тэгвэл энэ улиралд хоёронтоо учраа таарахдаа өөр өөрийн талбайг хамгаалж чадсан. Зул сарын баяраар болсон тоглолтод 109:108-ийн харьцаатай “Хаан” Жэймсийн баг хожиж байлаа. Энэ тоглолтын хожлын шидэлтийг Кайри Өрвинг хийж байсан юм. Харин Оаклэнд хотод болсон тоглолтонд 126:91-ээр Голден Стэйт Уорриорс хожсон.

 

Ингээд улиралд 1:1 финалд ч мөн адил 1:1 гэсэн харьцаатайгаар энэ жилийн финалд ирээд байна. Энэ жилийн шигшээ цувралд хоёр баг хоёулаа тоглогчдын хувьд гэмтэл бэртэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ орох юм. Харин “Алтан мужийн дайчид” дасгалжуулагчгүй тоглож болзошгүй аюултай байна. Багийн ахлах дасгалжуулагч Стив Кэрр түрүү жил нуруундаа хагалгаа хийлгэж байсныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл энэ жил плэй оффын эхний шатны үеэр тэр хагалгаа нь сэдэрч багийнхаа бэлтгэлд ч тэр, тоглолтонд ч тэр оролцох боломжгүй болоод байгаа. Одоог хүртэл оролцох эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.

 

 

Зуны хамгийн дуулиантай наймаануудын нэг Кэвин Дурантаар хүчээ зузаатгасан ч Эндрью Богут, Харрисон Баарнэс, Фэстүс Эзили зэрэг сэлгээний гол тоглогчдоо алдсан Уорриорс мэргэн бууч Кайл Корвэр, холбон тоглогч Дэрон Виллиамс нараар хүчээ зузаатгасан Кливлэндийн  эсрэг хийх талбай дээрх цусгүй тулаан эхлэх мөч ойртсоор.

 

Гарааны тоглогчдын тулаанд хоёр баг тэнцүүхэн юм.

 

 

Байрлал бүр дээр авч үзвэл:

 

Кайри=Стэф. Нэг нь лигийн хамгийн шилдэг шидэг. Харин нөгөөх нь довтолгооны төгс зэвсэг. Дамжуулалт, оролтын чадвар ойролцоо. Залалт, хууралтаар Кайри Өрвингийг илүүд тооцох хүмүүс арай олон байх. Тиймээс холбон тоглогчийн байрлалд тэнцүүхэн гэж хэлж болно.

 

Клэй>Жэй.Ар Смит. Стэфийн дараа орох шидэгч хэн бэ гэвэл олон хүнийг хэлж болох байх. Эдний дунд Клэй Томпсон дээгүүр залрах нь ойлгомжтой. Хамгаалалтын хувьд ч сайн. Шийдвэр гаргахдаа Жэй. Ар Смиттэй харьцуулахад төлөвшсөн гэж тодотгож болох байх. Биеийн хүчээр ч илүү. Ийм учраас Клэй Томпсон энэ байрлалдаа ялалт авч байна.

 

ЛэБрон>КД олон юм нуршаад байх албагүй байх. Финалд тоглосон туршлагаар КД-ийг илүүрхэнэ. Оноо авах тал дээр дутаад байхгүй. Тоглолтыг найруулахдаа хэнийг ч дагуулахгүй гэдгийг бид сүүлийн жилүүдэд хангалттай харж байна. Тиймээс гарын алдны хэмжээ, нурууны өндөр хоёрыг эс тооцвол “Хаан” Жэймсилүүрхэж байгаа юм.

 

Лаув<Дрэймонд Грийн. Өөрийн цилиндрээ хамгаалахдаа Грийнийг гүйцэх тоглогч НБА-д одоо цаг үед бол ховор. Дээр нь Голден Стэйтийн довтолгооны найруулга түүгээр зайлшгүй дамждаг. Өнгөрсөн жилүүдэд Кэвин Лаув түүний эсрэг төдийлөн сайн тоголж чадаагүй. Бүхнийг түүх гэрчилжж байгаа учраас байрлалдаа Грийн илүүрхлээ.

 

Томпсон> Заза. Хөл тавьж далий гишгүүлэхээс өөр бүх тал дээр ноён “Кардашиан” илүүрхэнэ. Довтолгооны самбарт тэмцэх, эзэнгүй бөмбөгний төлөөх тэмцэл, хамгаалагчид нь бусад од тоглогчид дээр төвлөрөх үед довтолгоогоо төгсгөх чадвар гээд бүх тал дээр Томпсон ялагч болж байна.

 

Ингээд үндсэн таван байрлалд хоёр хоёр ялалт авч нэг байрлалдаа тэнцэж байна. Тэгвэл сагсан бөмбөгийн дараагийн чухал зүйл нь сэлгээний оролцоо байдаг. Энэ тулаанд ялалтыг Кавалерс авах нь ойлгомжтой зүйл биз. Цагтаа бүх одод тоглогчид байсан Дэрон Виллиамс, Кайл Корвэр нар Кливлэндийн сэлгээнээс хамгийн эхэнд гарч ирэх хүмүүс. Үүн дээр Иман Шамперт, Чаннин Фрай нар хүч нэмнэ. Хамгаалалт сайтай Шамперт, эгзэгтэй үеийн тоглогч Фрай нар сэлгээнээс өөрсдийн хувь нэмрийг хангалттай оруулна гэдэгт эргэлзэх зүйлүгүй. Харин эсрэг талаас финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч Игудалаг эс тооцвол туршлага, ур чадвар өндөртэй тоглогч өөр байхгүй. Иймээс сэлгээний тоглогчдод олддог 20-25 минутанд Кавалерс илүүрхэж байна. Тэдний хамгийн том давуу тал нь бүгдээрээ гурваас шидэж чаддаг.

 

Тэгвэл хамгийн чухал хүчин зүйл нь дасгалжуулагч. Дээр дурьдсанчлан Стив Кэрр энэ цувралд оролцох боомжгүй ч байж магадгүй учраас Тайрон Лью дасгалжуулагчтай өрсөлдөх хүн одоогоор алга. Лав л Майк Браун түүний өрсөлдөгч биш.

 

Ингээд гол хүчин зүйлсийн харьцуулалтанд нэг тэнцээ, хоёр ялалттайгаар Кливлэнд арай илүү баг нь ажээ. Эдгээр дээр нэмэгдэж болох ганц хоёр хүчин зүйл нь талбайн давуу тал болон гэмтэл бэртэл. Эхний тохиолдолд тус хоёр баг аль ч талбай дээр хожил авах боломжтой гэдгээ эхний гурван шатанд хангалттай харуулсан. Тиймээс аль нэгийг нь илүү гэж дүгнэхэд харьцангуй ойлголт болно.

 

Харин гэмтэл бэртлийг бол хэн ч таашгүй учраас таамаглах боломжгүй хүчин зүйл юм. Гэнэтийн ийм зүйл тохиолдохгүй бол сонирхолтой цуврал болох нь дамжиггүй. Ихэнхи шигшээ цувралын адил долоон тоглолт гарах байх. Миний таамгаар 4:3-аар Кливлэнд хожих магадлал өндөр байна. Тэсэн ядан хүлээж буй цуврал манай цагаар 06 сарын 02-нд Оаклэнд хотын Оракл Арина ордонд 09:00 цагаас эхэлнэ.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
Cal is won:
Cal is great
2017-05-26