Өнгөрсөн долоо хоногт Английн Манчестер хотод дэлбэрэлт болж, 22 хүн амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Манчестер Аренад болсон энэхүү дэлбэрэлтэд 60 гаруй хүн өртөж, гэмтэл авсан юм. Тэгвэл зөвхөн Манчестер хот ч гэлтгүй Британи арал даяар Манчестерийн халдлагад өртсөн хүмүүст туслах хандивийн аян үргэлжилсээр байгаа юм.
Энэ аянд Английн спорт клубүүд, тэр дундаа хөлбөмбөгийн багууд тун идэвхтэй оролцож байна. Хамгийн түрүүнд хотын хоёр том баг болох Манчестер Сити, Манчестер Юнайтед багууд хамтдаа 1 сая фунт стерлингийн хандивыг өгчээ. Энэ давлагааны араас Премьер лигийн бусад багууд хандив өгч, ойролцоогоор 2 сая орчим фунт цуглаад байна.
Энэхүү хандив “Бид Манчсетерт хайртай” нэртэй тусламжийн санд орж байгаа бөгөөд хохирогчдын эмчилгээний зардалд зарцуулагдаж байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |