Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
М.Анхцэцэгийн дүүд 11 сая төгрөгийн хандив цугларчээ
2017-05-26

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. Иймд спортын салбарын төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа.

 

 

 

Хандивын аян эхэлсэн долоо хоногийн хугацаанд 11 сая төгрөг цугларсан байна. М.Номин-Эрдэнэ нь хүндийг өргөлтийн өсвөрийн УАШТ-ээс удаа дараа медаль хүртэж байсан, ирээдүйтэй тамирчин юм.

 

“Рио 2016” олимпийн наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд хүч үзсэн Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 106, түлхэлттэй өргөлтөөр 131 өргөж нийлбэр 237 оноотойгоор наймдугаар байрт бичигдсэн.

 

Олимпийн дараагаар түүнд  Казахстан, Узбекистан, Америк, Солонгос гэсэн дөрвөн улсаас өөрийн улсын тамирчин болох урилга хүргүүлж, 500 сая воннын санал тавьж байсан. Гэвч М.Анхцэцэг татгалзсан.

 

Тухайн үед М.Анхцэцэг "Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад "Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA" гэж дуудуулах юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ"  гэсэн тайлбарыг хийж байсан.

 

 

Дүүгийнх нь эмчилгээнд олон сая төгрөг шаардлагатай байгаа энэ цаг үед БНСУ-ын 500 сая воннын саналыг хүлээж авдаг байж дээ хэмээн эргэлзэж байгаа эсэхэд М.Анхцэцэг “...хэрэгтэй мөнгө нь олдохгүйгээс болоод миний дүү хагалгаа хийлгэж чадахгүй, насаараа ийм байдалтай явахад хүрвэл би өөрийгөө үзэн ядах байх. Надад боломж нь байхад дүүгээ яагаад эмчлүүлээгүй юм бэ гэж өөрийгөө буруутгана. Гэхдээ ийм байдалд орохгүй гэдэгт итгэж байна. Хүмүүс биднийг маш их дэмжиж байгаа. Тав, арван мянган төгрөг өгч байгаа хүн ч бий. Сая төгрөг өгсөн хүн ч байна. Энэ олон хүн дэмжиж байгаа болохоор бүтэх байх аа. Хэрэв дүү маань эдгэрвэл манай гэр бүл Монголын ард түмэнд хэзээ ч төлөөд дийлэхээргүй сэтгэлийн өртэй үлдэх болно. Улсынхаа нэрийг олимп, дэлхийн тавцанд гаргаж, төрийн далбаагаа мандуулж байж л энэ хүмүүсийн ачийг бага ч гэсэн хариулах байх” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.

 

Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 88063018

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин