Арсеналаас Алексис Санчис, Тоттэнхэмээс Кайл Уолкер нарыг авахаар хөөцөлдөж байгаа Манчестер сити клуб гэрээ нь дуусч байгаа тоглогчдоо явуулсаар байна. Энэ явдал нь зуны амралтаар багийн эзэн бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийх гэж байгааг батлан харуулсаар байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Санчис, Уолкер нарт тэд 100 сая фунт зориулахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Зуны амралт эхэлснээс хойш багийн удирдлагууд нийт 5 тоглогчоо үдэн явуулаад байна. Хамгийн түрүүнд Пабло Забалетаг үдсэн тус баг сүүлийн 2 хоногт 4 тоглогчийг явуулжээ. Лхагва гаригт Франц хамгаалагч Гаэл Клиши, Испани жигүүр Есүс Навас нарыг явуулсан бол өчигдөр Аргентин хаалгач Вильфредо Кабальеро, Франц хамгаалагч Бакари Саня нарыг үджээ.
Энэ тоглогчид нь бүгд 30-аас дээш настай юм.
Г.Баяраа
Уншиж байна |