Испанийн Барселона клубын бэлтгэлийн баазад өчигдөр тун сонирхолтой нэгэн зочин ирсэн нь клубын домогт Роналдино байлаа. Барселона багийн хувьд энэ долоо хоногийн ням гаригт Испанийн эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод орох юм. Тэгвэл энэ тоглолтын өмнө Ронни очиж, хуучин багийн хамтрагчдаа дэмжиж байгаагаа хэлжээ.
2005 онд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртэж байсан тэрбээр өчигдөр Лионель Месси, Нэймар гэсэн багийн лидер тоглогчидтой багагүй яриа өрнүүлжээ.
Уран гоёмсог тоглолтоор Дэлхий нийтийг байлдан дагуулж байсан тэрбээр хамгийн сүүлд 2015 онд нутггийнхаа Флюминенс багт очиж, клубын дансанд байгаа ч 2 жилийн хугацаанд ердөө 7 тоглолтод оролцжээ. Ронни сүүлийн 10 гаруй жил НҮБ-ын нүүр царай болж, Хүүхдийн сангийн элч төлөөлөгчийн ажлаа хийж байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |