Өнгөрсөн улиралд тун хангалтгүй тоглож, Английн Премьер лигээс унасан Халл Сити баг дасгалжууллагчаа ажлаас нь чөлөөлжээ. Энэ багийг Португал мэргэжилтэн Марко Силва удирдаж байсан бөгөөд Халл ситиг удирдаж ердөө 22 тоглолт хийсэн ч амжилт тааруу байсан юм. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Майк Феланыг орлож, Английн багт ирсэн түүний хувьд 8 хожил, 3 тэнцээ, 11 хожигдолтой улирлыг үдсэн байна. Энэ жил 39 настай залуу дасгалжуулагч өмнө нь Португалийн Эшторил, Спортинг, Грекийн Олимпиакос зэрэг багыг удирдаж байсан туршлагатай.
Өнгөрсөн улиралд Халл сити клуб 34 оноо цуглуулж, 18 дугаар байранд орсноор Премьер лигээс хасагдсан. Одоогоор тус багийг хэн удирдах нь тодорхойгүй байна.
Г.Баяраа
Уншиж байна |