Италийн хөлбөмбөгийн тод оддын нэг, Рома клубын домог Францческо Тотти зодог тайлахаар болжээ. Ирэх есдүгээр сард 41 насны төрсөн өдрөө тэмдэглэх тэрбээр анх 1993 оны хавар Ромад дебютээ хийж байсан түүхтэй. Үүнээсээ хойш Тотти 25 жилийн хугацаанд тасралтгүй Ром хотын багт үнэнчээр зүтгэхдээ 785 тоглолтод оролцож, 307 гоолыг оруулжээ.
2006 оны Дэлхийн аваргын дараа Италийн шигшээ багаас зодог тайлсан Тотти өнгөрсөн улиралд нийт 27 тоглолтод оролцож 3 гоолыг оруулсан юм.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Италийн Сери А лигийн сүүлийн тойргийн тоглолтууд болно. Тэгвэл Рома клуб энэ тойрогт Женоаг талбайдаа хүлээн авах бөгөөд энэ нь домогт Тоттигийн сүүлийн тоглолт байх гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |