Ибрахимович гэхээр хүн болгоны төсөөлөлд бардам төрх, дээрэнгүй үйлдэл, өөртөө итгэлтэй яриа төсөөлөгддөг. Мань эр үүгээрээ ч олны анхааралд байнга өртөж явдаг. Тэрбээр өнгөрсөн шөнө болсон Европа лигийн аваргын тоглолтын үеэр ч гэсэн сэтгүүлчдийн анхааралд өртөөд амжсан байна. Гэхдээ энэ удаад өөрийнхөө үйлдлээр биш фэнүүдийн үйлдлээр.
Нас нэлээн хэвийсэн довтлогч эр гэмтлийн улмаас Стокхолмд болсон багийнхаа тоглолтыг үзэгчдийн суудлаас үзэж сонирхсон. Энэ зун багаа солих магадлал өндөр байгаа тамирчинг “улаан чөтгөрүүд” явуулах эсэхээ хараахан зарлаагүй байгаа. Харин үзэгчид нь явуулах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн нь ийнхүү сэтгүүлчдийн анхааралд өртжээ.
Тодруулбал үзэгчдийн дунд “Златан чи үлдвэл эхнэртэй минь унтаж болно” гэсэн лоозон барьсан залуус байлаа. Манчестерийн хөгжөөн дэмжигчид түүнийг үлдээхийн тулд бүхнээ өгөхөд бэлэн байгаа бололтой.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |