Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Якут-Монголын тамирчид хамтарсан бэлтгэлд гарлаа
2017-05-25

 

ОХУ-ын чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын Назрань хотноо зургаадугаар сарын 12-15-нд болохоор товлогдоод байгаа.



Тэгвэл уг тэмцээнд бэлтгэх үүднээс Якутын чөлөөт бөхийн холбоо манай эрэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх хүсэлт тавьжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Э.Ням-Очир, З.Занабазар, Т.Тулга, СМ Н.Амарсайхан нар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт Якутад 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр тус улсад очоод байна.



Якут болон манай бөхчүүдээс гадна Казахстаны эрэгтэйчүүдийн шигшээ багийн зарим тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр Саха хотод цуглаад байгаа юм. Манай бөхчүүдийн хувьд зургаадугаар сарын 10-11-нд болох сонгон шалгаруулах тэмцээний өмнөх томоохон бэлтгэл нь болж байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин