Дэлхийн чансааны IV байранд эрэмбэтэй Румыны теннисчин Симона Халеп удахгүй нээлтээ хийх Францын их дуулгыг өнжиж магадгүй байна. Энэ жил тун сайн формтой байгаа тэрбээр Италийн нээлттэй тэмцээний үеэр баруун хөлийн шагайндаа гэмтэл авчээ.
Харамсалтай нь теннисчний бэртэл бүрэн эдгэрээгүй байгаа гэнэ. 2014 оны Францын нээлттэй тэмцээний дэд байрын эзэн тэрбээр эмчийн хяналтад байгаа бөгөөд энэ ням гарагаас өмнө биеийн байдал дээрдвэл тоглох аж. Харин эмчийн хэлж байгаагаар түүний Френч Опенд орох магадлал 50:50 хувийн боломжтой гэсэн байна.
Тэгвэл мөн Их Британийн чансааны IV бичигддэг Тара Мур тэмцээнээ дуусгасан байна. Тэрбээр урьдчилсан шатанд Тайваны Кай Чэн Чанд 6-2, 7-5 р хожигдсон байна.
Г.Баяраа
Уншиж байна |