Английн Премьер лигийн аварга Челси клуб энэ долоо хоногийн ням гарагт дэмжигчидтэйгээ хамт цомын баяраа тэмдэглэхээр зэхэж байсан. Гэсэн ч Манчестер аренад болсон аймшигт халдлага тэдэнд дохио өгч, цомын парадаа хийхгүй байх шийдэлд хүрчээ. 15 орчим сая хүн амтай Лондон хотод хийх байсан энэ парадаар олон мянган дэмжигчид цуглах нь гарцаагүй байсан ч багийн удирдлагууд аюулгүй байдлыг чухалчилсан юм.
Манчестерийн халдлагаас хойш Их Британи улсад спортын зарим арга хэмжээ цуцлагдаж байгаа бол зарим нь хүчний байгууллагын өндөр хамгаалалт дор явагдахаар болоод байна.
Г.Баяраа
Уншиж байна |