Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Чөлөөтийнхөн ирэх намар Инчеон хотыг зорино
2017-05-25

 

“Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Инчеон хотын дарга Юү Жонь Буг манай улсад хүрэлцэн ирж, өчигдөр МҮОХ-ны байранд зочлов.


Инчеон хотоос зохион байгуулдаг “Vision-2014” хэмээх хөтөлбөр нь Азийн орнуудын спортыг ижил түвшинд хөгжүүлэх зорилготой юм. Тус хотоос хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тоног төхөөрөмжийн бүх зардлыг гаргадаг. Өмнөх жилүүдэд манай улсын байт харваа, хүндийн өргөлт, дугуйн спортын тамирчид энэ хөтөлбөрт хамрагдаж амжилт, ур чадвараа ахиулж байсан.

Харин энэ жил чөлөөт бөхийн зургаан тамирчин, дасгалжуулагчдын хамт уг хөтөлбөрт хамрагдахаар болж ирэх намар Инчеон хотыг зорих болжээ.


Инчеон хотын дарга Юү Жонь Буг “Энэ удаагийн миний айлчлал маш олон зорилготой. “Мөрөөдлийн төгөл” мод тарих арга хэмжээг зохион байгуулж, байгаль орчны салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Мөн “Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд спортын үйл ажиллагааг улам бүр шат ахиулах зорилготой” хэмээн онцоллоо.

 

 

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин