Новак Жокавичийг Францын нээлттэй тэмцээнд Андрэ Аггаси дасгалжуулна. Өнгөрөгч Даваа гарагт Серби теннисчин өөрийн шинэ дасгалжуулагчаа зарлалаа. Гэхдээ энэ нь одоохондоо удаан хугацааны гэрээ биш бололтой. Тэрээр энэ талаараа “Би түүнтэй хоёр гурван долоо хоног утсаар ярьсан. Тэгээд л Парист хамтдаа очихоор боллоо. Нэг баг болж оролцох болсондоо мэдээж баяртай байна. Ямар амжилт гаргахыг харцгаая. Гэхдээ одоохондоо удаан хугацаанд ажиллана гэсэн тохиролцоо байхгүй байгаа. Парист байх үеэрээ нэг нэгнээ илүү сайн таних байх.” гэжээ.
Жоковочийн хувьд энэ жил Мариан Важдаг удаан хугацааны гэрээгээр дасгалжуулагчаараа сонгосон юм. Үүнээс өмнө тэрээр 3 жилийн хугацаанд 6 удаагийн их дуулгын аварга Борис Бэкэртэй хамтран ажилладаг байсан билээ. Тэгвэл Жоковичийн Аггаситай хийсэн тохиролцооны талаар Бэкэр өөрийн твиттэр хуудсандаа “Дасгалжуулагчдын багтаа Аггасиг авсан нь Жоковичийн хувьд гайхалтай шийдвэр байна. Ирээдүйн нөхөрлөлд нь хоёуланд нь амжилт хүсэж байна” хэмээн жиргэсэн байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |