Английн Манчестер хотын Манчестер Аренад болсон аймшигт халдлагын дараа Их Британийн эрх баригчдад ирэх дарамт улам ихэссээр байна. Зөвхөн спортын салбарт гэхэд энэ долоо хоногт том хэмжээний харуул хамгаалалт шаардсан хэд хэдэн арга хэмжээ хүлээгдэж байгаа юм. Эдгээр нь ФА цомын шигшээ тоглолт, Чэмпионшип дивизоны плейоффын тоглолтууд, мэргэжлийн гольфын PGA чэмпионшип гэсэн том тэмцээн уралдаанууд байгаа юм. Эдгээр тэмцээн уралдаануудын зөвхөн нэгд нь хэдэн арван мянган үзэгчид цуглах нь гарцаагүй. Иймээс энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч, холбогдох албаны хүмүүс харуул хамгаалалтыг чангатгахаар ажиллаж байгаа гэнэ.
22 хүний амийг авч одсон энэ үйл явдлын дараагаар Манчестер хотод The Great City Games нэртэй олон нийтийн спортын арга хэмжээ болох гэж байгаа юм. Эрх баригчид одоогоор энэ наадмын цуцлах шийдвэр гараагүй ч, харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх ажил ч хийгээгүй байна. Баасан гарагт эхлэх энэ арга хэмжээг зохион байгуулагчид хэлэхдээ “Эрх баригчдаас ямар нэгэн чиглэл өгөөгүй байна. Шинэ мэдээлэл ирэхийг хүлээж байгаа” гэжээ.
Г.Баяраа
Уншиж байна |