Испанийн Ла лигийн шилдэгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Франц довтлогч Антуан Гризманн Английн Манчестер Юнайтед багтай ярилцсаар байгаа. Жосе Моуринью түүнд өндөр хэмжээний гэрээг санал болоод байгаа нь тодорхой ч мөнгөн дүн одоогоор ил болоогүй байгаа.
Тэгвэл өчигдөр Франц довтлогч өөрийн орны алдартай ТВ Шоуд оролцох үеэрээ Юнайтедийн тухай ам нээжээ. Хөтлөгч түүнээс Улаан чөтгөрүүдтэй нэгдэх боломжын талаар асуухад тэрбээр “Боломжтой. Миний Манчестерт очих боломж 6/10 хувь” гэж хариулжээ.
Мөн тэрбээр “Ирэх 2 долоо хоногийн хугацаанд миний ирээдүй шийдэгдэх болно” гэсэн байна. Францын шигшээ багийн нүүр царай болсон шилдэг довтлогчийн хувьд Манчестер Юнайтедтай нэгэх , эсвэл Атлетико Мадриддаа үлдэх гэсэн 2 сонголтын өмнө ирээд байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |