Сүүлийн хоёр улирлыг уушгины цусан хураа гэсэн оноштойгоор үзэгчийн суудлаас үзэж суугаа Маиами Хитийн сүпер од Крис Бошийн НБА-д дахин тоглох эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа билээ. Хэдийгээр өөрөө тогломоор байгаагаа үе үе илэрхийлдэг ч багийн болон НБА-ын эмч нар түүнийг талбайд гарахыг зөвшөөрдөггүй. Харин багт тоглодоггүй “Дино” маань цалингийн баталгаажсан гэрээний заалтаар ганц ч тоглолтонд ороогүй байсан ч цалингаа бүрэн авч байгаа. Энэ нь Хитийн сэргээн босголтод саад учруулж байгаа хамгийн том бул хар чулуу болоод байгаа юм. Улмаар энэ яриа нь хоёр талыг мухардалд оруулаад байсан бөгөөд тоглогчдын холбоо, НБА гэсэн сүбьектүүд түүний асуудлыг нухацтай авч хэлэцсээр байгаа юм.
Тоглогчдын холбоо болон НБА-ын удирдлагууд, Маиами Хит, мөн Крис Бош гэсэн олон холбогдогч бүхий асуудал харин ойрын хугацаанд нэг тийшээ болж магадгүй байна. Учир юу вэ гэвэл хэрвээ Крис Бош 7 сарын нэгэн гэхэд эмч нарын дүгнэлтээр талбайд гарах боломжгүй болох аваас Хит түүний цалинг даатгалаас гаргуулж, 2018-2019 оны улирлын бүх цалинг нь цалингийн цэснээсээ хасуулах боломжтой болох юм. Ингэснээр Хит Пол Милсап, Гордан Хэйвард зэрэг тоглогчдыг авах боломжтой болох юм. Зарим эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар энэ нь Крис Бошд ч гэсэн ашигтай гэнэ. Хэрвээ тэр хүсэх юм бол дахин эмчийн үзлэг, сорилыг давсны дараа НБА-д буцаж ирэх боломж бүрдэх гэнэ. Хэдийгээр түүнийг дахин НБА-д тоглоход бэрх гэж олон нийт харж байгаа ч ойр тойрныхон нь боломжгүй зүйл биш гэж үзэж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |