2006 оны Мото ЖП-ийн Дэлхийн аварга Ники Хэйдэн өчигдөр насан эцэслэжээ. Тэрээр Италийн хилийн ойролцоох Римини хотод дугуйгаар зорчиж байхдаа автомашинд мөргүүлж, тун хүнд гэмтлийг аваад байсан юм. Супербайкийн ДАШТ-д оролцоод буцаж амжаагүй байсан тэрээр маш олон гэмтэл авч, Чезена хотын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тав хоногийн дараа амьсгал хураасан байна.
Домогт Россигийн дараалсан ялалтыг тасалдуулж, 2006 онд шуугиантайгаар Дэлхийн аварга болж байсан тэрээр тамирчны гэр бүлд өсч төрсөн нэгэн. Түүний ах Томми, дүү Рожер Ли нар нь мөн л Мото спортын мэргэжлийн тамирчид юм.
Г.Баяраа
Уншиж байна |