Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Кайри Өрвинг Кливлэндийг аварлаа
2017-05-24

 

НБА-ын талбайд Дорнод бүсийн цуврал тоглолтын дөрөвдөх тоглолт өнөөдөр боллоо. Уг тоглолт Охаио мужийн Кливлэнд хотод Күйкэн Лоанс Арина ордонд болж өнгөрсөн юм. Тоглолтын эхлэлд талбайн зочид болох Бостон Сэлтикс гайхалтай байж 29:19-ийн харьцаатайгаар эхний үеийг дуусгасан. Улмаар хоёрдугаар үед Кливлэндийн “Хаан” Жэймсийг алдааны асуудалд оруулж чадсан. ЛэБрон хувийн алдаа нь дөрөв болсноор тоглолтонд нэг хэсэгтээ л өөрийн хувь нэмрийг оруулахааргүй болсон юм. Улмаар 57:47 гэсэн онооны харьцаатайгаар Бостон Сэслтикс тооцоолоогүй эхлэл тавьсан гэж хэлж болно. Багийн лидер нь дөрвөн алдаатай болсон учраас бусад тоглогчид өөрийн нуруун дээр ачаалал авч тоглолтын хэмнэлийг гартаа оруулах хүнд даалгавартай тоглолын хоёрдугаар хагас эхэллээ. Ингээд гуравдугаар үед Кайри Өрвинг удирдлагыг гартаа авсан юм. Түүний гуравдугаар үеийн сайн тоглолтын ачаар Кливлэнд эсрэг багаасаа даруй 17 оноог илүү авсанаар шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг 7 онооны давамгайлалд эхлүүллээ. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед Бостон Сэлтикс 19 оноог авах хооронд Кливлэнд 25 оноог авсанаар 112:99-ийн харьцаатай талбайн эзэд ялалт байгууллаа.

 

                Хэдийгээр тоглолтыг гайхалтай эхлүүлсэн ч төгсгөлийг тааруу тавьсан Бостонд яалт ч үгүй од тоглогчийн орон зай үгүйлэгдэж байгаа нь анзарагдаж байв. Хэдийгээр эсрэг багийн тоглолтыг зогсоож чадаж байсан ч өөрсдөө оноо авах тал дээр асуудалтай байсан нь тоглолтын хэмнэлийг өөрсдийн талд бүрэн эргүүлж эсрэг багаа “нугаслах” боломжгүй болгож байгаа нь илт мэдрэгдсэн.

 

Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр ЛэБрон Кайри Өрвингийн 42 оноо авсан гайхалтай үдшийн талаар “ Тэр ийм үед л тоглох гэж заяагдсан хүн. Тэр өнөөдөр багаа нуруун дээрээ үүрч гарлаа.” Гэжээ. Мөн өөрийн тохолтоо төгсгөж чадалгүй алдсан талаар “ Би замналынхаа турш хэд хэдэн удаа тохолтоо алдаж л байсан. Гэхдээ амжилттай төгсгөсөн нь арай олон байх” гэсэн юм.

 

Цувралын харьцаа 3:1 болсон ба хэрвээ дараагийн тоглолтонд Бостон Сэлтиксийг талбай дээр нь хожвол Хаан Жэймс наймдах удаагаа аваргын цувралд тоглох тасалбараа халааслах юм. Тавдах тоглолт манай цагаар 5 дугаар сарын 26-нд өглөө 08:30 цагт болно.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин