НБА-ын шилдэг сэлгээний тоглогчдын нэг Ж.Р. Смит энэ жил твиттэр болон “плэйэрс трибюн” сайтаар дамжуулан өөрийн охины төлөө залбирахыг гуйж байсан. Тэгвэл дутуу тээлттэй төрснөөс хойш 5 сартай болоод байгаа Дакота охиныг Смит анх удаагаа гэрт нь аваачсан байна. Дакота охин төрснөөсөө хойш орон нутгийн эмнэлэгт эрчимжүүлсэн сувилгааны тасагт байнгын хяналтанд байсан билээ. Түүнийг эмнэлгээс гаргах үеэрээ Смитийн гэр бүл эмнэлгийн бүх ажилчдад баглаа цэцэг өгч талархсанаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ баярт мөчөө фэнүүдтэйгээ инстаграмаар хуваалцжээ. Энэ бүхнээс харахад залуу хосууд ямар ч гэсэн хүнд хэцүү бүхнийг даван туулж чадсан нь хамгийн гайхалтай нь гэж хэлж болох байх. Энэ үйл явдал цувралын дөрөвдөх тоглолтын өмнө болсон юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |