Азийн жудо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өчигдөр Хонконгт боллоо. Энэ хуралд манай улсаас Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва, олимпын зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат нар оролцсон.
Тус хурлаар шийдвэрлэсэн гол асуудал нь 2020 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг сонгох байсан юм.
2017 оны ААШТ энэ сарын 26-28-нд Хонгконгт болох бол 2018 онд Азийн наадам Индонезийн Жакартад, 2019 оны Азийн аварга Саудын Арабт тус тус зохион байгуулагдах юм.
Хуралд оролцогчдын олонхийн шийдвэрээр Монгол Улс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2020 онд эх орондоо зохион байгуулах эрхийг авлаа. Ийнхүү тивийн шилдэг жүдочид Токиогийн олимпын жил Улаанбаатар хотноо өрсөлдөхөөр болсон сайхан мэдээтэйгээр манай төлөөлөгчид ганзага дүүрэн эх орондоо ирэхээр болж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |