Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Этүгэн дасгалжуулагчийн эзгүйд илүү байлаа
2017-05-24

 

МСБХ-ний 18 дахь удаагийн Ниссан дээд лигийн финалд хашир туршлагатай СБЛ Хасын Хүлэгүүд болон залуу Этүгэн Ирвэсүүд багууд учраа таараад байсан билээ. Хүлэгүүдийн хувьд плэй оффын эхний шатанд Аклулуудыг цуврал дөрвөн тоглолтонд буулган авч маш урт хугацааны амралттай орсон бол Ирвэсүүдийн хувьд Гарьдуудын эсрэг хүндхэн долоон тоглолтоос эцсийн мөчид ялалт булааж финалд шалгараад байсан.

 

Энэ ч утгаараа цувралын эхний тоглолтонд Хүлэгүүд 18 онооны илүүтэй ялалтыг байгуулаад байсан. Өмнөх тоглолтонд 18 оноогоор хожсон тэдний хувьд сэтгэл зүй болон бүх зүйлээр эсрэг багаасаа илүү байлаа. Гэхдээ зөвхөн тоглолтын өмнө...

 

Үүн дээр бас нэгэн содон үйл явдал болсон нь Этүгэн Ирвэсүүд багийн ахлах дасгалжуулагч О. Баярцогт болон туслах дасгалжуулагч Ц.Чинзоригт нар хэн хэн нь энэ өдрийн тоглолтонд ирээгүй юм. Тоглолт эхлэхээс өмнө үзэгчид бүгд ялалтыг СБЛ Хүлэгүүдэд өгөөд байсан. Гэхдээ тоглолт тийм амар дуусахгүй гэдгийг эхний шүглийн дууны дараагаас үзэгчид ч тэр, Хүлэгүүд ч тэр ойлгосон юм. Ингээд тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн бөгөөд 100:98-ийн харьцаатайгаар дасгалжуулагчгүй Ирвэсүүд ялалт байгуулж цувралыг тэнцүүлж маш том цохилтыг эсрэг багтаа өгсөн. Тус тоглолтонд Этүгэнээс ердөө 7 тоглогч л талбайд гарч тоглосон бөгөөд багийн ахлагч “Мушу” буюу Д.Мөнхтүвшин 27 оноогоор багаа тэргүүлээ. Зөвхөн оноо аваад зогсохгүй 8 ашигтай дамжуулалтыг багийнхандаа өгсөн юм. Эсрэг багаас М.Отгонмөнх сэлгээнээс 22 оноо авч багаа тэргүүлсэн ч багаа хожилд хөтөлж чадсангүй. Ингээд цуврал 1:1 болж тэнцээд байна. Цувралд тэргүүлэл авах боломжтой тоглолт 05 сарын 24-нд буюу өнөө орой Спортын төв ордонд явагдана. 18:00 цагаас явагдах уг тоглолтын араас хүрэл медалын төлөө ШУТИС Шаркс болон Дархан Гарьдууд ур чадвараа сорино.

 

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин