Сумо бөхийн барилдааны 10 дах өдрийн барилдаанууд өчигдөр явагдаж өндөрлөлөө. 10 өдрийн дараах байдлаар Хакухо М.Даваажаргал, Харумофүжи Д.Бямбадорж нар арван даваа нэг ч унаагүй амжилтаар тэмцээнийг итгэл төгс тэргүүлсээр байна. Харин сүүлийн жилүүдэд Японоос төрөн гарсан цорын ганц Ёкозуна болох Кисеносато хоёрдох өдрөө дарааллан өвдөг шороодлоо. Ингэснээр тэрээр 6-4 гэсэн амжилттай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хол тасарлаа. Харин тэргүүлэгчдийн хойноос 2 унаатайгаар нэхэж байгаа Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маань комосүби Ёошиказэгаар даваагаа ахиулснаар наймдах даваагаа авч тавин хувийн амжилтанд хүрсэн юм. Одоо харин Монголын бусад сумочид ямар амжилттай үргэлжлүүлж байгааг толилуулая.
Тамаваши Мөнх-Оргил /сэкивака/ 7-3
Чиёошима Мөнхсайхан /барууны 2/ 2-8
Такайнойва Баасандорж /зүүний 5/ 5-5
Ичиножо Ичинноров /зүүний 9/ 4-6
Араваши Дөлгөөн /зүүний 11/ 3-7
Кёкшүхо Эрдэнэбаатар /жүрё зиндааны 2/ 6-4
Харин тэмцээнийг тэргүүлэгчдийн хойноос маэгэширагийн арваас босон барилдаж байгаа Точиношин 8-2, маэгэширагийн 10 Ура 8-2, маэгэширагийн тав Шодай 8-2 гэсэн амжилттайгаар нэхэж явна. Сэкивака Такаяасү өчигдөр Хакуход унаснаар 8-2 гэсэн амжилттай болж тэргүүлэгчдээс 2 унаагаар холдлоо.Тэмцээн дуусахад ердөө таван өдөр үлдээд байгаа. Тэгвэл үлдсэн өдрүүдэд цолтой бөхчүүд хоорондоо учраа тааран барилдах юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |