Своонси клуб Гилфи Сигурдсонг 25 сая фүнт стирлингээр зарах тохиролцоонд зөвшөөрсөн хариу өглөө. Түүнийг авах гэж буй баг нь Эвэртон юм. Хэдий тийм боловч Сигурдсон Эвэртонд долоо хоногийн 120.000 фүнт стирлингийн цалинтай тоглох хүсэлтэй байгаа гэнэ. Түүнд 80.000-ыг санал болгосныг даруй 40.000-аар нэмүүлэх хүсэлтэй байгаа ажээ. Эвэртон энэ наймааг хурдхан нэг тийш нь болгох хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлээд амжсан байна. Учир нь Эвэртон энэ зун өөрсдийн хагас хамгаалагч Росс Барклиг алдахад хүрээд байгаа юм. Харин энэ хооронд Сигурдсонг Тоттэнхэм болон Саутхэмптон багууд авах сонирхолтой байгаа гэдгээ мэдэгдээд амжсан.
Мэргэжилтнүүд энэ наймааг болох магдлалтай гэж байгаа юм. Учир нь Сигурдсон хэрвээ хотон шувуудын бүрэлдэхүүнд багтах аваас гарааны эрхийн төлөө тэмцэл ихтэй байх юм. Харин эсрэгээрээ Эвэртонд очвол хүссэнээрээ тоглох боломжтой. Мөн түүнийг авах нь Эвэртонд ч ашигтай. Учир нь Сигурдсон нь Своонсийг пример лигт амжилттай тоголж байгаагийн нэг шалтгаан юм.
Тэрбээр 38 тоглолтод оролцохдоо 9 гоол, 13 дамжуулалт. 72 боломж гаргалт, 29 хамгаалалтын такл, 78 хувийн дамжуулалтын гүйцэтгэлтэй нэг улирлыг өнгөрүүлжээ. Мөн шууд хаалттай цохилтоос хамгийн олон гоолыг буюу 6 гоолыг оруулаад байгаа юм. Сүүлийн хоёр жил хаалттай цохилтоос ийм олон гоол оруулсан тоглогч тодроогүй байна. Иймээс 27 настай хагас хамгаалагчийг Эвэртонд хамгийн сайн тохирно хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Хагас хамгаалагчийн энэ шилжилт амжилттай болвол Ромэлү Лукакуд ч гэсэн өөрийнхөө тоглолтыг гаргахад илүү амар болно гэж судлаачид үзээж байгаа гэнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |