Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
12 настай “тулаанч” охин
2017-05-23

 

Өнгөрсөн нэг сарын хугацаанд Америкийн хэвлэл мэдээлэл болон сошиал орчин нэг зүйлийн талаар зогсолтгүй шуугиж байна. Энэ нь юу вэ гэхээр арван хоёр настай өсвөр насны хүүхэд нас бие гүйцсэн 24 настай тулаанчтай холимог тулааны дэвжээнд мэргэжлийн тулаан хийсэн явдал байлаа.

 

Японы нийслэл Токио хотноо тавдугаар сарын 20-ны өдөр 12 настай Момо Шимизү мэргэжлийн тулаанд орсон юм. Харин энэ тулааныг нийгмийн  нэг хэсэг харгислал, зүрх шимширмээр үйлдэл гэж харж байна. Жигшин зэвүүцэх ч хүмүүс байна. Боддоо 12 настай охин. 12 жилийн сургалттай сургуулийн 6 дугаар ангийн сурагч. Хуучин сургалтаар бол дөрөвдүгээр анги буюу бага ангийн сурагч гэсэн үг.

 

Харин энэ тулаан эхнийх биш бололтой. Тулааныг зохион байгуулагчдын нэг “яаж хүлээж авах ёстой гэж? Ийм зүйл байж л байдаг шүү дээ. Хүүхдүүд томчуудыг тулалдаад ялж байгааг үзэгчид үзсээр л ирсэн. Хэрвээ үүнээс өөр зүйл олж харахыг хичээе гэвэл тэр магадгүй дараагийн сүпер оддын нэг л байх. Нэгдсэн улсад өрнөөд байгаа хэлэлцүүлэгт түүний багш нь магадгүй баярлаад сууж байгаа байх. Учир нь Японд бол үүнийг эвэртэй туулай үзсэн юм шигээр хүлээж авах хүн байхгүй л дээ” хэмээн нэгэн ярилцлагатаа дурьджээ. Харин Америкийн холимог тулаанч Роксана Модафэри “ Ямар чөтгөр нь вэ? Би лав хүүхдийг дор хаяж 13 настай болж байж бэлтгэл дээрээ толгойн тус газраа хөнгөн цохилт авч болно гэж боддог” гэсэн байна.

 

Тэгвэл Момогийн хувьд өөрийн ах Рэс-ийг каратэгаар хичээллэж эхлэхэд нь дагаад тулааны спортоор хичээллэж эхэлжээ. Энэ үедээ охин 3 настай байсан байна. Ингээд цэцэрлэгт байхаасаа л өдөрт 3 цагаар, долоо хоногт 6 өдөр бэлтгэл хийж эхэлсэн байна. Өөрөө ч тулааны спортод дурласан гэж ярьдаг ажээ. Холимог тулааны дэвжээнд анхныхаа тулааны хийсэн боловч үүнээс өмнө Жиү Жицү, кикбокс, каратэ зэрэг дагнасан төрлөөр даруй 100 шахам тулаанд орсон байна. Одоо харин 7-р ангийн сурагч охин холимог тулааны рингэн дээр...

 

Харин түүний багшийн хэлж байгаагаар Японд болдог иймэрхүү сонирхогчийн холимог тулаан нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг гэж ээ. Аюулгүй байдлаа хангахын тулд дуулга, энгийнээс илүү зузаатгасан бээлий болон шилбэний хамгаалалт зэргийг зүүдэг юм байна. Мөн газарт хэн нэгэн нь унасан үед тулаан зогсож, тохой ашиглахгүй байх зэрэг зөөлрүүлсэн дүрэмтэй гэнэ. Мөн тулаан 3 минутаар хоёр үе л үргэлжилдэг юм байна. Энгийнээр ойлгоход босоо тулаанд кикбоксын дүрэм хэрэгжиж, хэвтсэн үед жиү жицү буюу зөвхөн өчилт боолт л хийх боломжтой гэсэн үг.

 

Энэ зөөлрүүлсэн дүрмийн эрсдлийг дасгалжуулагч Хирата харин ингэж үзэж байна.

 

“Мэдээж хэрэг 100 хувь эрсдэлгүй гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Гэхдээ та бүхэн тархи доргих талаар бодож байгаа бол тулааны үеэр тархи доргих нь гадаа сагс, хөлбөмбөг, гүйж харайхаас ч бага магадлалтай гэж ойлгож болно.”

 

Тэгвэл мэргэжлийн эмч юу гэх бол? Аризона их сургуулийн доктор Шон Клэйн энэ нь биенд гэмтэл учруулах магадлал нь дээр дурьдсанчлан тун бага боловч сэтгэл хөдлөл зэрэг нь бүрэн төлөвшөөгүй байгаа учраас өөрийгөө яг юу хийгээд байгааг бүрэн  ухамсарлаагүй талаар хэлсэн юм. Өөрөөр хэлбэл өөрөө үнэхээр хүсэж тулалдаж байна уу гэдэгт л гоүл нь санаа зовох ёстой ажээ. Бусдаар бол рингэн дээр тулалдаад ялалт авч чадаж байгаа нь сайн хэрэг юм.

 

Тэгвэл түүнийг дэвжээн дээрээ сайн тулалддаг шиг ээ ангидаа ч гэсэн гавлуудын нэг гэдгийг ойр тойрныхон нь баталж байгаа юм.

 

Момо нь Хакухинкай Каратэгаар хичээллэдэг юм байна. Тоёохашид 3 мэргэжлийн тулаанч, нийт 8 шавьтай дэвжээнд бэлтгэлээ базаадаг гэнэ. Түүний явж байгаа клуб нь хамгаалалтын суурь болон толгойн булталтын технийкийг сайн заадгаараа алдартайд тооцогддог байна.

 

Момотой тулалдах тулаанч өөрийнхөө танилцуулганд 2-3 гэж бичсэнийг үл тоон Хирата дасгалжуулагч ийн хэлжээ. “Момо Ямазакиг будаа болгоод өгнө.” Харин Момо болон Ямазаки нарын тулааны талаар түүний өрсөлдөгч Ямазаки ямар нэгэн тайлбар өгөөгүй юм.

 

Энэ явдлаас өмнө Юкари Ямагүчи 13 насандаа холимог тулааны дебютээ хийж байсан тохиолдол байдаг. Тэр тулаанд 33 настай Нана Ичикаваг гарт нь өчиж ялж байлаа. Мөн нодлин 12 настай Карэн Дэйт нь 28 настай Аюуми Мисакиг гарт нь өчиж ялж байсан байна. Эдгээр тулаануудыг улсаас болон хоёр тал аль аль нь үгүйсгээгүй учраас ямар нэгэн хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн гэж үзэхэд хэцүү юм. 15 буюу түүнээс доош тулаанчыг зөвшөөрөхгүй гэсэн ам дамжсан яриаг л эс тооцвол.

 

Момогийн хувьд 10 настайгаасаа хойш багшийгаа ятгаж, тулаанд орох хүсэлтэй байгаагаа үргэлж хэлдэг байсан байна. Энэ тулааныг болтол нь хоёр жил хориглосон гэдгээ түүний багш эх сурвалжуудад мэдээллэсэн байна. Мөн саяхны тулааныг хүртэл тал талаас нь нухацтай бодож байж ийм шийдвэр гаргасан гэдгээ хэлсэн юм. Мөн тулаан тов гарах үед Момогийн багш нар болон гэрийнхэн бүгд зөвшөөрөл олгожээ.

 

Харин тулаанд юу болсныг бичлэгээр хавсаргав. Үлдсэнийг нь уншигч та өөрөө тунгааана биз ээ.

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин