“Зэрлэг” Өрнөд бүсийн шигшээ цуврал өнөөдөр буюу 2017 оны 05 сарын 23-нд дууслаа. Бүсийн нэг хоёрдугаар байруудаар тус тус шалгарсан Сан Антонио Спөрс, Голден Стэйт Уорриорс багуудын цувралын дөрөвдөх тоглолт өнөөдөр Техас мужийн Сан Антонио хотод АТ&Т ордонд болсон юм. Багийн довтолгоо, хамгаалалтын гол хөдөлгүүр болсон Кавай Леонардыг цувралын эхний тоглолтонд алдсан талбайн эзэд тоглолтын нэгдүгээр үед л 13 онооны дутуугаар тоглолтыг эхлүүлсэн. Улмаар энэ онооны зөрүүг арилгаж чадахгүй явсаар 129:112-ийн харьцаатай өвдөг сөхөрлөө. Өнгөрсөн зуны, магадгүй НБА-ын түүхэн дэх хамгийн цуутай наймаануудын нэг болсон Кэвин Дурантыг хамгаалах тоглогч Кавай Леонардыг гэмтсэнээс хойш байсангүй. КД өнөөдөр 29 оноо авахын хажуугаар 12 удаа самбараас ойсон бөмбөгийг өөрийн болгож дабл дабл гүйцэтгэлээ. Тэрээр 29 оноо авахын тулд арван гуравхан шидэлт гүйцэтгэснээс арвыг нь байндаа тусгажээ. Түүнд хоёр улирлын МВП Стефэн Көрри гучин зургаан оноогоор тус болсон бол Дрэймонд Грийн 16 оноо 8 самбар, 8 ашигтай дамжуулалтаар хамгийн том тус хүргэсэн юм.
Тэгвэл энэ тоглолтонд ялагдал хүлээсэн Сан Антонио Спөрс зөвхөн ялагдал хүлээгээд зогсохгүй багийн нэгэн үеийг алдахад ойрхон байна. Түрүү жил Тим Данкан зодог тайлахаас өмнө уг багтай зуны наймааны үеэр дөрвөн жилийн 80 саяын гэрээг үзэглэсэн ЛаМаркус Алдрижийг дараагийн “Бийг Фүндаментал” гэж байсан билээ. Дэлхий нийт хангалттай оролж чадна гэж харж байлаа. Харин “Л.А галт тэрэг” хочит Алдриж бол багийн фундаментал буюу суурь, өөрөөр хэлбэл Тимми биш гэдгийг хоёрдох улиралдаа харуулж байна. Энэ улиралд зүрхний эмгэгийн улмаас сагсан бөмбөг тоголж чадахгүй чч байж магадгүй байдалд орж үнэнч хөгжөөн дэмжигчдээ айлгаад авсныг сануулах хэрэггүй биз. Ингээд Тиммигийн орон зай аав ирээгүй гэр шиг ханхайн үлдсэн нь нууц биш. Харин өнөөдрийн тоглолтын дараа багийн “том ах”-ын орон зай эзгүйрч магадгүй байдалд хүрээд байна. Миний мэдэх НБА-ын хамгийн шилдэг сэлгээний тоглогч Эммануэл Жинобилигийн сүүлийн тоглолт өнөөдөр тохиосон байж болзошгүй юм. Хэдийгээр тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр дахиад тоглох боломж байгаа тухай дурьдсан боловч энэ нь зодог тайлах эсэхээ шийдэхэд нөлөөлөхгүй гэжээ. Долоон сарын хорин найманд 40 нас хүрэх тоглогчийн орон зайг нөхөх тоглогч одоогоор лав Спөрсийн гэр бүлд алга байна.
Анх Тиммиг драфтаар авсны дараа түүн дээр суурилсан баг босгож байсан баг ийнхүү өөрчлөлтийн өмнө ирээд байгаа юм. Одоо тэдний баг босгох суурь нь Кавай Леонард. Магадгүй түүнийг дэмжих нэг холбогчийг энэ зун авч болох юм. Кайл Лаури, Клиппэрсийн Крис Пол нар байж болох юм. Нэр дурьдсан хоёр тоглогчийн аль нэгийг авбал Жинобилигийн орон зайг нөхөх тоглогч нь Тони Паркэр байж болох биз. Найруулга хийх боломжтой, оноо түүх чадамжтай. Зүгээр л амралт хэрэгтэй гэдгийг энэ улиралд харуулсан билээ. Амралт хангалттай оролцсон тоглолтууддаа хуучны тоглолтоо үе үе толилуулаад амжсан.
Дээрхи таамаг бүтэх эсэхийг цаг хугацаа л харуулна. Харин Спөрсийн хөгжөөн дэмжигч та юу гэж бодож байна?
Б.Энх-Амгалан
Уншиж байна |