Орландо Мэжик сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгчийн албан тушаалд Торонто Рэпторсын менежер байсан Жэфф Вэлтмэнийг сонголоо.
Сүүлийн жилүүдэд багийн бүтээн байгуулалт нь удаа дарааллан бүтэлгүйтэлд орж, багийн амжилт "шалбаагтай" хутгалдаад байгаа нарлаг Орландод Канадаас ирэх шинэ эзэн хэр өөрчлөлтийг авч ирэх бол.
Торонто Рэпторсын хувьд Масай Ужириг гэрээг нь сунгаж, Канадад амьдрах хугацааг нь уртасгасан нь түүний 2 туслахт ахиж дэвших боломж олдохгүй гэдгийг батласан. Масай Ужири ч Канадын багийн удирдах албан тушаалтнуудын нүүр царай болоод удаж байна. Харин түүний туслах байсан Жэфф Вилтмэн Орландогийн хувьд зөв шийдвэр байсан эсэхийг хэлэхэд арай эрт байгаа юм.
Масай Ужиригаас салах гэж байгаа залуу Орландод зөөлөн сэнтий байгааг олж харсан уу. Эсвэл тэр богино хугацаанд энэ багийг үнэхээр сэргээн босгох нэгэн мөн үү. Орландо Мэжикийн хувьд Кливлэнд Кавалерсийн ерөнхий менежер Дэвид Гриффин, Хьюстон Рокэтсийн дасгалжуулагч нарыг хүн дутуу орон тоондоо суулгахаар "онилж" байсан боловч эцсийн мөчид тэс өөр сонголт хийлээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар орон нутгийн цагаар даваа гарагт хоёр тал уулзаж тохиролцоонд хүрсэн байна. “Вэртикал спортс”-ын Адриан Вожнаровскигийн хэлж байгаагаар энэ гэрээ таван жилийн хугацаатай гэнэ.
Вэлтмэний ажлын туршлага:
Б.Энх-Амгалан
Уншиж байна |