Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Хоёроос нэг
2017-05-23

 

"Екатринбург-2017" олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" ангилалын тэмцээн өчигдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар өндөрлөлөө.

 

Энэ өдөр Увс аймгийн Малчин сумын харьяат, "Женко" клубийн тамирчин, "Рио-2016" наадмын тугч залуучуудын ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Баттулгын Тэмүүлэн +100 кг-д хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Эстон Жухан Метисийг 59 секундэд даралтаар цэвэр ялаад, улмаар Алжирийн Наджир Тимарыг нэмэлт цагт торгуулиар ялж шилдэг наймд шалгарсан. Улмаар тэмцээний чансааг тэргүүлэгч Румыны бөх Даниэль Натиг 38 секундийг зарцуулан даралтаар цэвэр ялжээ. Улмаар хагас шигшээд Бразилийн Давид Моурад цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Унгарын Барна Борийг унаж шидэх мэхээр Wazari -r ялж, тус тэмцээнээс цорын ганц хүрэл медалийг эх орондоо авч ирэхээр болоод байна.

 

Та мэдээний гарчгийг хараад гайхаж байгаа нь дамжиггүй. “Хоёроос нэг” гэж ямар учиртай юм болоо гэж үү. Уг тэмцээнээс “Монгол” жудочид хоёр хүрэл медал хүртсэн ч эх орондоо нэгийг нь л авч ирэх болсонтой холбоотой юм.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн “А” хэсгийг тэргүүлсэн “Монгол” жудоч Г.Отгонцэцэг эхний тойрогт гоц мөргөж, Франц, Оросын бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар мөнгөн медалийн төлөө Оросын Сабина Гилизовад ялагдсан ч Н.Комоваг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нэмэлт цагт ялсан. Харамсалтай нь түүний ялалт амжилт Казахстан улсын нэр дээр данслагдсаар багагүй хугацаа өнгөрч байна. Казахстаны гавьяат тамирчин бүсгүй олон улсын тавцанд гялалзаж явна.
 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин