Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё Токио хотноо үргэлжилж байна. Башё өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдээд байгаа билээ.
Тэргүүлэгчдийн амжилт хэрхэн өөрчлдөгдсөн болон Монгол бөхчүүдийн амжилтыг танилцуулж байна.
Тэмцээний ес дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар учраа бөхөө давснаар ес дэх даваагаа авлаа.
Аварга Кисэносато Точиозанд ялагдан зургаан даваа, гурван унаатай боллоо. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Гоэйдогоор долоо дахь даваагаа авлаа.
Башёг Хакүхо, Харүмафүжи нар 9-0 амжилттайгаар тэргүүлж байгаа бол сэкивакэ Такаясу найман даваагаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |