Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний шилдэг дөрвөн багийн өрсөлдөөн өнгөрсөн ням гарагт Туркийн Стамбул хотод боллоо. Энэ жилийн өрсөлдөөнд Испанийн Реал Мадрид, ОХУ-ын ЦСКА, Грекийн Олимпиакос, Туркийн Фенербахче гэсэн багууд шалгарч өрсөлдсөн.
Алтан медалийг талбайн эзэн Фенербахче хүртсэн байна. Тэд шигшээ тоглолтод Грекийн аваргуудыг 80-64 харьцаатай хожсноор түүхэндээ анх удаа Евролигийн аварга болжээ.
Энэ ялалтад экс Голден Стейтийн довтлогч Экпе Юдо онцгой үүрэг оролцоотой байсан бөгөөд Реалыг буулган авахад 18 оноо, 12 самбар, 8 дамжуулалт өгч, дараа нь Олимпиакосын эсрэг шигшээ тоглолтод 10 оноо, 9 самбар, 4 дамжуулалт өгсөн амжилтаар “Шилдэг тоглогч”-ын шагналыг хүртсэн байна.
Сонирхуулахад анхны улирал буюу 1958 оноос хойш Евролигт нийт 61 аварга баг төрсөн байдаг ч Туркийн баг нэг ч удаа түрүүлж байсан удаагүй.
Г.Баяраа
Уншиж байна |