Английн топ дөрвөн багийн нэг Арсенал клуб сүүлийн үед дотоод халаа сэлгээний асуудалтай байгаагийн дээр удирдах албан тушаалууд фэнүүдээс шүүмжлэл ихээр авах болсон. Тэгвэл энэ удаад багийн хувьцаа эзэмшигчдийн нэг Алишер Усманов 1.3 тэрбум ам.доллароор багаа зарах саналыг 67 хувийн хувьцаа зээмшигч Стэн Кронкод хүргүүлсэн байна.
Стэн Кронкогийн хувьд бизнесмэний хувьд гайхалтай нэгэн боловч багаас амжилт хүссэн фэнүүдийн хувьд хүлээлтэнд хүрэхгүй байгаа нь нууц биш. Харин Усмановын хувьд багаас амжилт хүсдэг эзэн гэж тодотгож болох юм. Ингээд хувьцаа эзэмшигч хоёр эрхмийн хувьд Арсен Венгэрийг албан тушаалаас буулгахаас эхлээд ойрын болон холын ирээдүйн асуудлууд дээр санал зөрдөг бололтой. Энэ удаад Усманов тэссэнгүй дээр дурьдсан саналыг хүргүүлсэн байна. Аресналын бодит өртөг 2 тэрбум доллартай дүйцэх юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |