Японы мэргэжлийн сумогийн 5-р сарын башё яг талдаа орж байна. 15 өдрийн барилдаан хийх ёстойгоос бөхчүүд 8 өдрийг ардаа үлдээлээ. Макүчи буюу дээд зиндаанд Монголын 10 сумоч бүртгэлтэй байгаагаас 9 нь энэ башёд барилдаж байгаа юм. Гадаадаас төрөн гарсан 6 дах, Монголоос төрөн гарсан 4 дэх, мэргэжлийн сүмогийн 71 дэх Ёкозуна Какүрюу Ананд тавдугаар сарын 5-нд авсан гэмтлийн улмаас энэ башёш өнжиж байгаа билээ. 8 өдрийн дараах байдлаар зүүн бололн баруун жигүүрүүдийг манлайлан барилдаж байгаа Ёкозуна буюу аваргууд болох Хакухо Даваажаргал, Харумофүжи Бямбадорж нар тэмцээнийг нэг ч унаагүйгээр итгэл төгс тэргүүлэн барилдаж байна. Тэдний ардаас баруун жигүүрийн сэкивака Такаяасү 7 даваа нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёёрдугаар эгнээнд нэхэж явна. Харин тэргүүлэгчдээс 2 алхмын хойно есөн бөх байгаагийн хоёр нь Монголын бөхчүүд юм. Тодруулбал окэзи Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, сэкивака Тамаваши Мөнх-Оргил нар юм. Манай бөхчүүд түрүүлэх өрсөлдөөнд орж болохуйц өрсөлдөгчдөөр нэрлэгдэж байгаа бол тэдэнтэй адил 6 даваа 2 унаатайгаар түрүүлэх өрсөлдөөнд хүчтэй яригдаж байгаа нэг бөх байгаа нь мэргэжлийн сүмогийн 72 дох Ёкозуна Кисенесато юм. Ингээд 6 даваатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бусад бөхчүүдийн ттовчхон танилцуулая.
Хокутофүжи /маэгаширагийн зүүний 7/
Шодай /маэгаширагийн барууны 5/
Кагаяки /маэгаширагийн барууны 9/
Ура /маэгаширагийн барууны 10/
Точиношин /маэгаширагийн зүүний 10/
Дайшомару /маэгаширагийн барууны 13/
Тэгвэл Монголын бусад бөхчүүдийн амжилтыг мөн танилцуулж байна.
Тамаваши Мөнх-Оргил /сэкивака/ 6-2
чиёошима Мөнхсайхан барууны 2 1-7
Такайнойва Баасандорж зүүний 5 5-3
Ичиножо Ичинноров зүүний 9 2-6
Араваши Дөлгөөн зүүний 11 1-7
Тэмцээн өнөөдөр 9 дэх өдрийн барилдаануудаар үргэлжлэн хүрнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |