Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг хуралдуулах тухай тов зарлажээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулах хууль зүйн үндэслэлгүй гэдэг мэдэгдэл гарган хойшлуулсан.
Энэ удаагийн “Их эе” хурлыг 2014 онд хуралдсан цэцдийн зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгээс зохион байгуулж буй аж. МҮБХ-ны цэцдийн зөвлөлд “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат нарын хүмүүс багтдаг.
Ээлжит бус “Их эе” тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод болно.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |