Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Хаас багийн шинэ өнгө төрх
2017-05-22

 

Формула 1-н ДАШТ-ий шинэ оролцогчдийн нэг Хаас баг энэ долоо хоногт болох Монакогын гранприд шинэ өнгө төрхтэйгөөр уралдах болжээ. Өнгөрсөн улирлаас эхлэн тэргүүн ангилалд өрсөлдөх болсон Америкийн баг өмнө нь Улаан, Хар, Саарал өнгүүдийг түлхүү ашигладаг байсан бол энэ долоо хоногоос эхлэн хар өнгүүдээ эрс багасгаж, саарал өнгийг түлхүү ашиглахаар болсон байна. Энэ сонголт нь машины өнгийг илүү бараан болгож өгсөн байна. Мөн машин дээрх дугаарын байрлалыг бага зэрэг өөрчилж, хэмжээг ч томрууж өгсөн байна.

 

Энэ улиралд VF-17 загварын машинаар уралдаж байгаа тус багийн нэрийн өмнөөс Ромен Грожан (Франц), Кевин Магнуссен (Дани) нар уралдаж байгаа юм.

 

Багийн гүйцэтгэх захирал Гюнтер Штайнерийн хэлснээр баг шинэ өнгө төрхөө улирал дуустал өөрчлөхгүй гэнэ.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин