Манчестер Юнайтед-Аякс багууд энэ жил Европын цомын төлөө өрсөлдөнө. Энэ улиралд өндөр формтой байгаа Нидерландын баг Улаан чөтгөрүүдийн хувьд том даваа байх нь гарцаагүй. Хэрвээ энэ тоглолтонд Аякс хожсон тохиолдолд Английн баг багагүй хэмжээний алдагдал хүлээх нь тодорхой болоод байгаа. Үүнийг ойролцоогоор 50 сая фунт гэж тооцон гаргажээ.
Дэлгэрүүлбэл тэдний Адидас компанитай байгуулсан гэрээнд зааснаар Европын топ багуудын тэмцээнийг өнжсөн тохиолдолд авах ёстой гэрээний төлбөрөөс 21 сая фунт хасагдана гэж заасан байгаа. Мөн Юнайтед ирэх улирлын Аваргуудын лигээс ойролцоогоор 30 орчим сая фунтын ашигтай ажиллах нь тодорхой гэж тооцоолоод байгаа гэнэ.
Иймээс дээрх санхүүгийн эрсдэлийг тойрч гарахын тулд тэд энэ сарын 24-нд Стокхольм хотод болох шигшээ тоглолтонд заавал ялалт байгуулах ёстой болоод байна.
Багийн санхүү хариуцсан захиралд Клифф Баттын хэлснээр Маню хэвийн жилдээ Аваргуудын лигээс 40-50 сая фунтын орлого олдог бол Европа лиг рүү унасан тохиолдолд 15-20 саяын орлого олдог гэсэн байна.
ЕХБХ-ны журамд зааснаар Европа лигийн аварга багт 6.5 сая фунт, дэд байрын эздэд 3.5 сая фунтын шагналыг олгодог байна.
Г.Баяраа
Уншиж байна |