Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн багуудын нэг Германы Боруссия Дормундын академийн багш, дасгалжуулагчид өчигдөр манай улсад газарджээ. Тэдний зорилго нь багийн академийн богино сургалтыг хүүхэд багачуудын тунд зохион байгуулах явдал гэнэ. Тус баг нь өнгөрсөн оноос эхлэн манай улсын МИАТ компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хамтын ажиллагааны хүрээнд сургалт хийхээр иржээ.
Герман мэргэжилтнүүд өнөөдөр сургалтаа эхлүүлж байгаа бөгөөд ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх тус сургалтад нийт 64 хүүхэд хамрагдана. Энэ багачуудыг манай дотоодын 7 клүбээс шалгаруулан авсан мэдээтэй байна.
Сонирхуулахад Боруссия Дортмунд багийн өсвөрийн академийг Марио Гёце, Марко Ройс, Кристиан Пулишич, Кевин Гроскройц, Марцель Шмельцер зэрэг шилдэг хөлбөмбөгчид төгсөн гарсан байдаг юм.
Г.Баяраа
Уншиж байна |