Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Дэнни Рөүс мэс засалд орно
2017-05-17

 

Английн Тоттенхэм клубын хамгаалагч Дэнни Рөүс улирлын төгсгөлийг талбайн гадна өнгөрүүлж байгаа. ФА цомын тэмцээний хагас шигшээ тоглолтын үеэр тэрбээр өвдөгний гэмтэл авсан гэгдэж байсан ч үнэн хэрэгтээ удаан хугацаанд гэмтэлтэй тоглож байсан гэнэ. Д.Рөүс энэ оны нэгдүгээр сард Сандерлэнд клубын эсрэг хийсэн тоглолтын үеэр зүүн өвдгөндөө гэмтэл авч, удаан хугацаанд зовиуртай тоглосон байна.

 

Тэгвэл улирлын үр дүн нэгэнт тодорхой болсон учраас ирээдүйтэй хамгаалагч үлдсэн тоглолтуудыг орхиж, өвдгөндөө мэс засал хийлгэхээр болжээ.

 

Сонирхуулахад тэрбээр энэ зун Манчестер Юнайтед багийн мэдэлд очих магадлал бий. The Sun сэтгүүлд бичсэнээр Улааны чөтгөрүүд Тоттэнхэмд 3 тоглогчийг хамтад нь 110 сая фунтээр худалдан авах санал өгөөд байгаа бөгөөд үүнд Кайл Уолкер, Эрик Дайер, Дэнни Рөүс нарын тоглогчид багтаад байгаа юм.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин