Португалийн хөлбөмбөгийн лигийн аварга баг өнгөрсөн ням гарагт тодорсон. Тэргүүлэгчийн төлөө Бенфика, Порту багууд тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд сүүлийн тойрогт Бенфика 5:0- ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсоноор Порту багийн тоглолтын үр дүнгээс үл шалтгаалан тэд лигийн аварга болсон юм.
Тэгвэл Португалийн дээд лигт 36 дахь удаагаа түрүүлж, дээд амжилтаа ахиулсан Бенфика багаас хамгаалагч Элизеу тун өвөрмөц цомын баяр тэмдэглэжээ. Тэрбээр 36 дахь цомын баяртаа зориулан тусгайлан чимэглэсэн мопедийг хөлөглөж, багийн хувцас солих өрөө, цэнгэлдэх хүрээлэн, багийн автобус, тэр ч бүү хэл оройн үдэшлэг дээр хүртэл очсон байна.
Сүүлийн 4 жил дараалан Португалийн лигт түрүүлж байгаа Бенфика багт Элизеу 2014 онд нэгдсэн бөгөөд 68 тоглолт хийгээд байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |