Францын Ницца клубын төвийн хагас хамгаалагч Жан Серид нүд унагах дасгалжуулагчдын тоо нэмэгдсээр байна. Европын бусад дунд түвшиний багуудаас гадна Аваргуудын лигт тогтмол оролцдог том багууд ч түүнийг сонирхож эхлээд байгаа нь нууц биш. Талбайн төвд гайхалтай чадварлаг тоглож байгаа Сери улирлын төгсгөлд 9 оновчтой дамжуулалт, 6 гоолыг аль хэдийнээ нэр дээрээ бүртгүүлээд байна. Саяхан Ницца багийн гүйцэтгэх захирал Жан-Пьер Ривере нэгэн ярилцлагадаа Серигийн үнэ 50 сая евро хүрсэн гэдгийг хэлжээ. Өөрөөр хэлбэл зүлгэж гялалзуулсан шижир алтаа тэрбээр хямдхан өгөхгүй нь тодорхой болжээ.
Энэ жил 25 настай Кот д’Иувар залууг тус баг 2015 онд үнэгүй шахам авч байсан юм. Европын мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавих зорилготой Португалийн доод лиг хүч үзэж байсан тэрбээр Францын дээд лигийн багт тоглох боломжоо баяртай хүлээж авсан аж.
Г.Баяраа
Уншиж байна |