Английн Премьер лигийн Манчестер сити баг бас нэгэн тоглогчийг явууллаа. Энэ нь Испани довтлогч Нолито байсан юм. Түүнийг авахаар Испанийн лигийн хэд хэдэн багууд оролдож байсан бөгөөд Реал Бетис баг энэ өрсөлдөөнд ялалт байгуулжээ. Өнгөрсөн жил Испанийн Сельта Виго багаас 13.8 сая фунтийн үнээр Манчестер хотод очиж байсан Нолитогийн хувьд байдал тийм ч таатай байгаагүй. Пеп Гуардиолагийн удирдлага дор тэрбээр ердөө 19 тоглолтонд оролцож, 4 гоолтой улирлаа өндөрлүүлж байгаа юм.
Харин түүнийг шинэ баг Реал Бетис нь тун хямд үнээр авч байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар Нолитог 3.4 сая фунт хүрсэн байна. Түүний шинэ баг Реал Бетисийн хувьд Ла лигийн хүснэгтийн 13 дугаар байранд бичигдэж байгаа бол Испанийн цомын тэмцээний 1/16 шигшээгээс хасагдаад байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |