Английн Премьер лигийн энэ улирлын аваргаар Лондоны Челси клуб тодроод байгаа. Лигийн улирал өндөрлөхөөс гурван тойргийн өмнө аварга цолоо баталгаажуулж чадсан тус багаас энэ зун цөөн хэдэн тоглогчийн гэрээ дуусч байгаа. Эдгээрийн дунд багийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын тоонд багтах, хамгаалагч, багийн ахлагч Жон Тэрри багтаж байгаа. Өчигдөр Челси клуб Уотфордын эсрэг тун өрсөлдөөнтэй нэгэн тоглолтыг хийж үндсэн цагт 4:3-ийн харьцаатай буулган авсан бөгөөд эхний гоолыг 22 дахь минутанд Жон Тэрри оруулсан юм. Улмаар сонирхолтой тоглолтын дараа Тэрри сэтгүүлчтэй уулзаж ярилцсан бөгөөд энэ үеэрээ Тэрри хөлбөмбөгийн спортоос зодог тайлах бодолтой байгаагаа хэлжээ. Түүнд Челси клубийг орхисны дараа өөр ямар нэгэн багт тоглох бодол төрөхгүй байгаа бөгөөд өөрөө ч үүнийг хүсэхгүй байгаагаа хэлжээ.
Челси клуб энэ долоо хоногийн ням гарагт Санлерлэндийн эсрэг энэ улирлын сүүлийн тоглолтоо хийж, цомоо гардан авна. Энэ тоглолт нь Жон Терригийн хийх сүүлийн тоглолт байх гэнэ. 2012 онд Английн шигшээ багаас зодог тайлсан Тэрри 1998 оноос хойш Челсид тоглохдоо нийт 491 тоглолтонд оролцож, 41 гоолыг оруулаад байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |