Азийн 20 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах футзалын тэмцээн Тайландын Бангкок хотод эхлээд байна. Тус тэмцээнд манай улсын залуучуудын шигшээ баг оролцоож байна. Тэмцээний “D” хэсэгт багтсан залуус өчигдөр АНЭУ-ын багтай таарч тоглон 5:3 харьцаатай хожил авчээ. Манай шигшээ багаас А.Тэмүүжин, Б.Баттулга нар тус бүр хоёр гоолыг оруулсан бол үлдсэн нэг гоолыг Э.Бат-Оргил оруулсан байна. Ингэснээр манай залуучууд 3 оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ. Энэ хэсэгт тэд АНЭУ-с гадна Хятад, Иран, Киргизстаны багуудтай оноолт таараад байгаа юм.
АНЭУ нь футзалын чансаагаар Ази тивд 21-р байранд бичигддэг байна. Энэ нь чансаагаар манай улсаас хол дээгүүр үзүүлэлт юм. Манай баг тамирчдын хувьд хэсгийн дараагийн тоглолтоо өнөөдөр Ираны багийн эсрэг хийх бол 5-р сарын 18-нд Киргизстан, 20-нд Хятадын багуудтай тоглох юм.
Г.Баяраа
Уншиж байна |