Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
“ХААН БИЗНЕС” үйлчилгээ шинээр гарлаа
2017-05-15

 

ХААН Банк нь иргэд харилцагчид, байгууллага, жижиг дунд  бизнес эрхлэгчдэд банкны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэж ирсэн билээ.  

 

Энэ удаад жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээг нэгтгэсэн “ХААН Бизнес” үйлчилгээг шинээр гаргаж, харилцагчиддаа хүргэж эхэлсэн болохыг дуулгахад таатай байна. Энэхүү шинээр гаргаж буй “ХААН Бизнес” үйлчилгээ нь ЖДБ эрхлэгчдэд зориулсан бүх төрлийн дансны үйлчилгээ, төлбөр тооцоо, зээлийг тусгай салбараар дамжуулан хүргэж буйгаараа анхдагч үйлчилгээ юм. Таны бизнесийн амжилтын төлөө уриатай “ХААН Бизнес” үйлчилгээг сонгосноор ЖДБ эрхлэгчдэд зориулсан банкны цогц үйлчилгээ, бүх төрлийн зээлийг  тусгайлсан бизнес төвүүд, салбаруудаар дамжуулан авах онцгой боломжийг олгож байна.  

 

Эрхэм ЖДБ  эрхлэгч та бүхэн  “ХААН Бизнес” үйлчилгээнд нэгдэж, зөвхөн танд үйлчлэх тусгай бизнес төв болон тусгай салбаруудаар дамжуулан тав тухтай тохилог орчинд банкны үйлчилгээг авч, бизнесээ өргөжүүлээрэй. Мөн “ХААН Бизнес” үйлчилгээгээр мэргэшсэн харилцааны менежерүүд танд зөвлөн таны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож таны бизнесийн төлөө ажиллах болно.   

 

Цаг зав багатай бизнес эрхлэгч танд найдвартай, эргэх холбоотой банкны цогц үйлчилгээ эсхүл бизнесээ бүх чиглэлээр өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байвал 333030 дугаар болон Khanbusiness@khanbank.com хаягт хандан “ХААН Бизнес” үйлчилгээний харилцагч болоорой. Та эдгээр хаягаар бидэнтэй холбогдож, өөрийн бизнесийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг авч, санал хүсэлтээ ирүүлээрэй.   

 

Та бүхэн “ХААН Бизнес” үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг info.khanbank.com хуудаст хандан аваарай.

 

Таны бизнесийн амжилтын төлөө- ХААН Бизнес үйлчилгээ

Shuud.mn
Сонин хачин