Английн шилдэг багуудын нэг Манчестер ситигийн хамгаалагч Пабло Забалета энэ зун багаасаа явах нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл талууд ирэх жил гэрээгээ сугахгүй болсон байна. 32 настай туршлагатай хамгаалагчийн хувьд 2008 онд анх Испанийн Эспаньол багаас Манситид ирж байсан юм. Улмаар багийн бүрэлдхүүнд 9 жил тоглож, 322 тоглолтонд оролцсон нь, Жое Харт, Винсент Компани нарын араас 3-р байранд орох үзүүлэлт болсон байна.
Аргентин эр өнгөрсөн жил өвдөгөндөө хүнд гэмтэл авсан нь түүний амжилтыг багагүй хйош татаж байгаа, энэ улиралд ердөө 22 тоглолтонд оролцсон нь үүнийг гэрчилнэ. Гэхдээ түүний төлөө араас Италийн Интер Милан, Английн Вестхэм Юнайтед гэсэн багууд аль хэдийнээ хөөцөлдөж эхэлсэн байна.
Ситигийн тоглогчдоос энэ зун Яя Туре, Есүс Навас, Гаэль Клиши, Бакари Саня, Вилли Кабалеро нарын гэрээ мөн дуусч байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |