Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Дээд амжилт тогтоох Португал ралли
2017-05-15

 

WRC буюу Раллигийн ДАШТ-ий энэ жилийн 6 дахь уралдаан Португал улсад болно. Ирэх долоо хоногийн баасан гарагт болох тус уралдаан 19 үе шаттайгаар 349 км зайд болох хуваарьтай байгаа. Тэгвэл энэ жилийн уралдааны бүртгэл бүрэн явагдаж дууссан бөгөөд уралдааны түүхэндэх хамгийн олон оролцогчтой гараа болох нь тодорхой болжээ. Нийт 65 машин энэ уралдаанд оролцох бөгөөд эдгээрийн 14 нь доод ангилалд орж ирсэн шинэ нисгэгчид байх юм.

 

50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Португалийн раллигийн хувьд бүхэлдээ шороон замд болдог уламжлалтай. Энэ жил Японы Тоёота Газоо, Францын Ситроен, Их Британийн Эс-Спорт гэсэн багууд тус бүр 4 нисгэгчээ оруулахаар болсон байна. Эдгээр тамирчдийн 2 нь дээд ангилалд, 2 нь доод ангилалд тус тус оролцохоор болжээ.

 

Тэгвэл Бельгийн тамирчин Тьерри Нэвилл тэргүүтэй Хьюндэй багийн хувьд Португалийн раллид 3 тамирчинтай оролцох болоод байна.

   

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин