Бэйсболын мэжор лигийн Вашингтон Нэйшнэльс баг өчигдөр шилдэг тоглогч Брайс Харпертэй нэг жилийн гэрээ хийжээ. Энэхүү гэрээ нь лигийн түүхэнд хийгдэж байсан бүх 1 жилийн хугацаатай гэрээнүүдээс хамгийн өндөр мөнгөн дүнтэй нь болсон байна. Талууд бүтэн жилийнхээ цалинг 21.65 сая доллараар хийсэн нь ийнхүү дээд амжилтаар бүртгэгджээ.
Тэгвэл өндөр гэрээг үзэглэсэн Бүх одод тоглогч ердөө нэг цагийн дараа талбайд гарч тоглосон бөгөөд Филадельфиа Филлис багийн эсрэг тоглолтонд гайхалтай хом-ран хийжээ. Улмаар түүний баг нь 6-4 ийн харьцаатай ялалт байгуулсан байна.
Сонирхуулахад уг гэрээнд нэгэн сонирхолтой бонус багтсан байгаа гэнэ. Хэрвээ Брайс Харпер энэ жил Үндэсний лигийн Үнэ цэнэтэй тоглогчоор тодорвол нэмж 1 сая долларыг авахаар болсон байна. Харпер өмнө нь 2015 онд энэм шагналыг хүртэж байсан юм.
Уншиж байна |