Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа
2017-05-14

 

Татварын Ерөнхий газар 2016 оны шилдэг татвар төлөгчдөдөө шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Шагнал гардуулах арга хэмжээнд Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын дарга Л.Зориг, ТЕГ-ийн дэд дарга Б.Заяабал, ТЗУГ-ын дарга Б.Алтансүх, ТОГ-ын дарга Б.Цогтжаргал, ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, УТОХГ-ын дарга Н.Бямбаа тэргүүтэй албаны хүмүүс, 2016 онд шилдэгээ шалгарсан УТОХГ-ын 12 татвар төлөгч, нийслэлийн 9 дүүргийн татварын хэлтэсийн шилдэг 40 татвар төлөгч оролцов.

 

Ёслолын арга хэмжээг нээж ТЕГ-ын дарга Л.Зориг "Улсын хэмжээнд их татвар төлж, татварын хуулийг амжилттай хэрэгжүүлсэн үндэсний үйлдвэрлэгчиддээ ТЕГ-ын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье" хэмээн хэлсэн үгэндээ онцлов.  Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-Төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед нийт татварын орлогыг бүрдүүлж, ачааны хүндийг үүрч, улс эх орныхоо бүтээн байгуулалт, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийт татвар төлөгчиддөө энэ завшааныг ашиглан талархал илэрхийлмээр байна. Хэдийгээр санхүү, төсвийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа ч төрөөс бизнес эрхлэгчдээ боломжит бүхий л талаар дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх болно. Эдийн засгийг сэргээх, хямралыг зогсоох энэ хөтөлбөрийн гол ачааны хүндийг төр өөрөө үүрэхээр ажиллаж байна гэв. 

 

Улсын төсвийн орлого хяналтын газрын шилдэг 10 татвар төлөгчөөр:

 

1. Оюутолгой ХХК -349,2 тэрбум 

2. Эрдэнэт үйлдвэр ХХК- 115,2 тэрбум

3. Монгол алт ХХК -52,0 тэрбум

4. Цайрт минерал ХХК -34,2 тэрбум

5. Мобиком корпораци ХХК-26,3 тэрбум

6. Таван толгой  ХХК -22,4 тэрбум

7. Тийсс Монгол ХХК -17,0 тэрбум

8. Юнител-16,3 тэрбум

9. Дулааны 4-р цахилгаан станц -10,3 тэрбум

10. Говь ХХК -9 тэрбум тус тус шалгарчээ. 

 

Шагнал гардуулах ёслолын үеэх шилдэг татвар төлөгчдийн сэтгэгдлийг сонссон юм. 

 

"МАК" компанийн дэд захирал Б.Энхмандах:

 

-"МАК" компани нь 1993 оноос өнөөг хүртэл уул уурхай, ашигт малтмал, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, улс орон нутгийн төсөвт нийт нэг их наяд төгрөгийн төлбөр хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлж ирлээ. Өнгөрсөн оны хувьд дотоод гадаадын зах зээлийн нөхцөл таагүй байсан хэдий ч өөрийн нөөц бололцоог дайчлан, өртөг зардлыг бууруулан, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. 

 

"Сэрүүлэгконстракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулан:

 

-Манай компанийн хувьд 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэвлэл мэдээллийн салбар, үл хөдлөх хөрөнгө, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Манай компани 100 гаруй ажиллагсадтай. Бид аж ахуйн нэгжийн хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ажилчдын нийгмийн даатгалыг цаг тухайд нь төлөөд улсын төсөвт хувь нэмрээ оруулаад явж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОТ тэхдээ алтт айгаа нийлээд бараг 10 дахин их борлуулалт хийдэг биз дээ. 2032оноос л монгол улсад ашиг өгнө гэж байгаа. борлуулалтын данс нь гадаадад байдаг . валютын ханшид нөлөөлж чаддаггүй . юугаар нь магтуулах гээд байгаа юм
2017-05-19
Зочин:
Ха ха. ОТ ХХК нь Эрдэнэтээс 3 дахин их татвар төлсөн мөртлөө 3 дахин их муу хэлэгдэж муугаар цоллогджээ
2017-05-14