Английн Бирмингэм сити баг Чэмпионшип дивисоноос хасагдах аюулд тун ойр байсан. Тэгвэл тус багийн түр дасгалжуулагчаар ажиллаж байсан Харри Рэднапп тун хэрэгтэй хожлыг багтаа авчирснаар Цэнхэр өмсгөлийн эзэд доош унах аюулаас холдож чадсан юм. Улмаар дараалсан ялалтыг дараа багийн эзэд Харри Рэднапптай нэг жилийн гэрээг үзэглэжээ.
Өмнө нь Вэстхэм, Тоттенхэм зэрэг багуудыг удирдаж байсан туршлагатай мэргэжилтэн Х.Рэднапп Жианфранко Золагын орыг залгаж түр дасгалжуулагчаар Бирмингэм сити багт ирсэн юм. Багийн хувьд Бристол багийн эсрэг хийх улирлын сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамаарч, хүснэгтийн 19-р байранд орох нь тодорхой болоод байгаа.
Уншиж байна |