Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Европа лигийн тэмцээний шигшээ тоглолт энэ сард болно. Финалийн тоглолтыг явуулах талбайн ерөнхий шүүгчийг танилцуулсан байна. Энэ жилийн шигшээ тоглолтыг Словенийн туршлагатай шүүгч Дамир Скомина шүүхээр болжээ. 2003 оноос хойш ОУХБХ-нд бүртгэлтэй болсон 40 настай эр өмнө нь 2008 оны ЕАШТ-ий үеэр өөрийгөө олон нийтэд таниулж чадсан нэгэн. Улмаар Олимпийн наадам, Аваргуудын лиг, ДАШТ гээд өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд олон тоглолтыг амжилттай шүүн явуулжээ. Гэхдээ тэрбээр анх удаа томоохон тэмцээний шигшээ тоглолтыг шүүн явуулах гэж байгаа нь энэ юм.
Европа лигийн шигшээ тоглолт энэ сарын 24-ний үдэш Шведийн Стокхольм хотод болно. Энэ жилийн финалд Нидерландын Аякс–Английн Манчестер Юнайтед багууд шалгараад байгаа билээ.
Харин ирэх 6-р сарын 3-нд Реал Мадрид– Ювэнтус багуудын хооронд болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Германы шүүгч Феликс Брых шүүх гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |